Ай Вэйвэй давж заалджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Ай Вэйвэй давж заалджээ

Хятадын хууль сахиулагчид тэрс үзэлт зураач Ай Вэйвэйд Татварын товчооноос татвараас зайлсхийсэн хэрэг тулгаж, 2.4 сая ам.долларын торгууль ногдуулсан хэргийг зураачийн хүсэлтээр дахин шалгахаар болсон байна. Ай Вэйвэй 1.3 сая ам.долларын барьцаа төлж, давж заалдах эрхтэй болсон юм. Лхагва гаригт зураач руу нэгэн албаны хүн утасдаж, хэргийг хоёр сарын хугацаанд дахин шалгаж дуусна гэж мэдэгдсэн гэнэ. Зураачийг 1.3 сая ам.долларын барьцаа төлөхөд түүний 30 мянга гаруй дэмжигчид хандив өгч тусалсан билээ. Зураач Ай Вэйвэй хууль сахиулагчдын түүнд оноосон торгууль түүнийг дуугүй болгохын тулд авч буй арга хэмжээ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Тэрс үзэлт зураачийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчилж, 81 хоног хорьсны эцэст татвараас зайлсхийсэн хэмээн эдийн засгийн гэмт хэрэгт буруутгасан билээ. Ай Вэйвэй өнгөрсөн жил “ArtReview” сэтгүүлийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж