Олимпийн бамбар Төв аймагт ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбар Төв аймагт ирлээ

Олимпийг сурталчлах, олимпизмийн үзэл суртлыг таниулах, бамбар аялуулах, энэ талаар хүүхэд залуучуудад боловсрол олгох аян Монгол орон даяар өрнөж байна. Хоёр жилийн хугацаанд үргэлжлэн явагдах энэ аян 21 аймагт өрнөх юм. Өнгөрсөн оны аравдугаар сард Сэлэнгэ аймгаас эхэлсэн бамбарын аялал 14 дэх аймаг болох Төв аймагт ирлээ. Энэ хүрээнд Төв аймагт олимпийг сурталчлах ажлын хэсэг байгуулагдаж, олон ажил зохион байгуулж буй юм. Тухайлбал, аймгийнхаа 27 сумыг дөрвөн бүс болгон олимпийн цом, дэвтрийг  аялуулж байна.

Олимпийн бамбарыг аймгийн иргэд, хүүхдүүдэд танилцуулж, аймгийн Биеийн тамир спорт хороонд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ  өчигдөр болжээ. Олимпийн бамбарыг ирэх сарын 1-нд аяллын дараагийн цэг болох Дундговь аймагт хүлээлгэн өгөх юм байна.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж