МИАТ-ын Р.Бат-Эрдэнэ ХОМ-гээ худал мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

МИАТ-ын Р.Бат-Эрдэнэ ХОМ-гээ худал мэдүүлжээ

МИАТ-ын Р.Бат-Эрдэнэ ХОМ-гээ худал мэдүүлжээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:
Авлигатай тэмцэх газарт авлигын хэргээр шалгагдаж буй “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэд дахин нэг хэрэг нэмэгдлээ. Тэрбээр машинаа бусдад худалдан борлуулсны 6500 ам.доллар, Хандгайт, Гүнтийн нутаг дэвсгэр дэх зуслангийн хаусууд, хувьцааных нь 50 хувийг эзэмшдэг эхнэрийнхээ компани, мөн эхнэрийнхээ нэр дээр худалдан авсан 24 мянган ам.долларын үнэтэй машин зэргийг нуун дарагдуулсныг шалгалтаар тогтоогоод байна. Энэ үндэслэлээр Р.Бат-Эрдэнийг ажлаас нь чөлөөлөх хариуцлага тооцуулах саналаа АТГ-аас МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хорооны удирдлагуудад хүргүүлжээ. Харин тэдний саналд хэрхэн хариулт өгөх нь тодорхойгүй байна.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж