Оюутанд ямар шалгуураар цалин олгох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Оюутанд ямар шалгуураар цалин олгох вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 76.9 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Батсуурь  сар тутамд олгох 70 мянган төгрөгийн тэтгэлгийг ямар шалгуураар оюутанд олгох талаар тодорхой хариулт өгөхийг хүссэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тайлбараар бол Засгийн газраас тусгай журам гаргасны дараа оюутанд тавих шалгуур үзүүлэлт тодорхой болно гэсэн тайлбар хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг өнгөрсөн хавар УИХ-аас баталсан юм. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, оюутнууд сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах эрх үүссэн билээ. Гэвч дээрх хуулийг батлахдаа 70 мянган төгрөгийг хаагуур дамжуулж олгохыг зааж өгөөгүйгээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа юм. Түүнд зааснаар 70 мянган төгрөгийг Төрийн сангаар дамжуулахаар тусгаад байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж