Бразилид 4000 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Бразилид 4000 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Бразилийн Рио де Жанейро хотод хэдэн өдөр орсон аадар борооны улмаас үерийн далан сэтэрсэн тул 4000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Рио де Жанейро хотын удирдлагын мэдээлснээр үерийн ус хотын төвөөс 275 км зайд орших хурдны замын ойролцоо 20 метр орчим хонхор үүсгэсэн гэнэ. Аадар бороо Бразилийн өмнөд болон төв хэсэгт асар их хор хохирол учруулсан талаар албаны хүмүүс мэдээлж байна. Хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар бороо үер дагуулж, лаг шавар үүсгэснээс болж найман хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн орон гэрээ орхижээ. Гамшиг нүүрлэсэн мужийн 17 хотод онц байдал зарлаад байна.  Бразилид нэгдүгээр сард годуу хүчтэй аадар бороо олон хоног үргэлжлэн ордог гэнэ. Нэг жилийн өмнө Рио де Жанейрод болсон үерийн улмаас 800-гаад хүн амиа алдсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж