
Олсон холбоосоор баригдсан гүүр нь тун өндөр бөгөөд доор нь Эйффелийн цамхаг элбэг багтах гэнэ. “Энэ төсөл хойд Мексикийг урьд урьдынхаас илүү нэгтгэх болно” хэмээн ерөнхийлөгч Калдерон хэлжээ. 1124 метр урттай уг гүүрийн нээлтийн ажиллагаа нь мөн Мексик улс Испани улсаас тусгаар тогтносны 200 жилийн ойн баяртай давхцсан аж.
Энэ оны сүүлээр замын хөдөлгөөн явуулж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд Мексик улсын төрийн албан хаагчид тус гүүрийг нээснээр энэ бүсийн аялал жуулчлал, худалдааны салбар түлхэц үзүүлнэ хэмээн найдаж буй ажээ.
Т.Мөнхсайхан