Найман компани шалгалтад бүдрэв

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Найман компани шалгалтад бүдрэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг жижиг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Үүнд нийт 13 аж ахуй нэгж хамрагдсан аж. Шалгалтын явцад тус компаниудаас Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглан өөрийн бүтээгдэхүүнийг савладаг байсан нь тогтоожээ. Үүнд “Хорго цагаан”, “Монгол инженер”, “Морьтон монгол хурд”, “Шинэ эхлэл”, “ТБЦ”, “Мөнхжин-Од”, “Сүү-Өгөөж” зэрэг компаниуд хангалтгүй үнэлгээ авсан байна. Түүнчлэн  Онцгой албан татварын хуурамч тэмдэгт ашиглан хямд үнэтэй, стандартын шаардлага хангахгүй архи үйлд­­вэрлэн худалдаанд гаргаж байсныг ч илрүүлсэн байна. Дашрамд дурьдахад одоо­гоос гурван жилийн өмнө “Азийн чоно” гэх нэртэй архинд олон хүн хордсоноос болж Архи согтууруулах ундааны тухай хуулийг чангатгасан. Тодруулбал мянган хүн ам тутамд нэг архи худалдаалах цэг байхаар тогтсон. Гэтэл монголын хууль гурав хоног гэгчээр энэ хуулийн хэрэгжилт хаана хэрэгжиж байгааг нь хэнч мэдэхгүй байна.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж