Өмнөговь аймгийн ИТХ-аас хоёр бөхт тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, ингэний айргийг говийн брэнд бүтээгдэхүүн болгох тухай тогтоол гаргасан. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Ингэний айргын байр”-ыг зохиодог уламжлалын дагуу энэ жил хоёрдугаар сарын 3, 4-нд Даланзадгад суманд тус баярыг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Тэмээн поло” аймгийн аварга шалгаруулах тэмцээн, хурдан тэмээний уралдаан, үржлийн шилмэл буур, ингэ, тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээн болох юм байна.
А.Зул