“Монгол ньюс” мэдээлийн төвд өнөөдөр “Шүүгч захиалгаар шийдвэр гаргадаг болжээ” сэдвээр өмгөөлөгч Ч.Энхээ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр зарим шүүгчид хахууль авч, эрх мэдлээ ашиглан шийдвэр гаргадаг гээд, Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Оюунтуяаг шүүмжлэв. Тэрбээр саяхны нэгэн хэрэг дээр хууль бус үйлдэл гаргасан талд үйлчлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тодруулбал, Шарга морьтод бусдын эзэмшлийн газар дээр барилга барьсан нь шүүхээр нотлогдоод буулгах шийдвэр гаргасан байхад шүүгч Н.Оюунтуяа уг шийдвэрийн өөрчлөхийг хичээж байгаа аж. Шүүх хуралд хариуцагч тал ирээгүй бол асуудлыг шийвдэрлэдэг заалт байхад заавал хариуцагч талыг оролцуулж байж шийднэ хэмээн шүүгч Н.Оюунтуяа 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр захирамж гарган шүүх хурлын товыг хойшлуулжээ. Хариуцагч тал шүүх хуралд бид оролцохгүй ээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэсээр байхад шүүгч Н.Оюунтуяа заавал албадж, нэхэмжлэлийн тайлбараа өгөхийг шаарджээ.
Өмгөөлөгч Ч.Энхээ энэ мэт шүүгчдийн гаргаж байгаа алдааг дурьдсан. Тэрбээр хүний хувь заяаг шийддэг шүүгчид шудрага ажиллах хэрэгтэй байна гэдгийг уг мэдээллээрээ санууллаа.
А.Зул