Соёлын бодлогыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Соёлын бодлогыг хэлэлцэж эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас Эхэд урамшуулал олгох тухай болон Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслүүд дээр завсарлага авсан. Мөн Боловсролын тухай хуулийг тус бүлэг өнгөрсөн даваа гаригт хэлэлцэж чадаагүй тул хойшлуулах хүсэлт тавьсныг ёсоор болгосноор Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэх ёстой байсан ч санаачлагч нь байхгүй гэдэг үндэслэлээр уг хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Энэ үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан горимын санал гаргаж, дэмжлэг хүлээснээр одоо чуулганаар Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж