Facebook-ээс 45 мянган нууц үг хулгайлагджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Facebook-ээс 45 мянган нууц үг хулгайлагджээ

Facebook-ээс компютерийн вирус /өт/ 45 мянган хүний нууц үгийг хулгайлсан тухай тус сайтын мэргэжилтнүүд мэдэгджээ. Мэдээллийн дийлэнх нь Их Британи, Францаас хулгайлагдсан байна.

Рамнит гэгдэх уг вирус нь 2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн үзэгдэж эхэлсэн бөгөөд саяхан банкны хувийн мэдээллийг эвдэн орсноороо алдартай юм.

Рамнит вирусын хамгийн сүүлийн хувилбар нь “Seculert security” компанийн судалгааны лабораторид илэрчээ. “Рамнит вирусын ард нуугдаж буй этгээдүүд хохирогчдын Facebook данс руу нэвтрэн орж “найзууд”-руу нь линк илгээснээр вирус улам газар авах болно” хэмээн Seculert компанийн судалгааны ажилтан хэлжээ. Хэрэв таны Facebook-ийн данс уг вирусын халдлаганд өртсөн бол энгийн Anti-Virus програм суулгах хэрэгтэй гэнэ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж