Шадар сайдын ивээл дор “Америк дахь монголчууд” нэртэй DVD хавсралттай ном бүтээх ажилд Гавьяат жүжигчин Н.Батцэцэг захиралтай “Монголжин” студийнхэн ханцуй шамлан оржээ.
Номын зочноор төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс, бизнесийнхэн оролцох бөгөөд ардчиллын буянаар хилийн дээс чөлөөтэй даван, дэлхийн өнцөг булан бүрт хөл тавих болсон монголчууд, америк гүрэнд хэрхэн бизнесээ босгож, амжилтад хүрсэн нууц, дэвжин дээшлэх боломжууд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн арга замуудын талаар өгүүлсэн өгөөжтэй ном болох юм байна.
Номын ажлын хэсэгт манай нэр хүндтэй сэтгүүлчид, уран бүтээлчид оролцохоос гадна Ардын уран зохиолч П.Бадарч ерөнхий редактораар нь уригдан ажиллаж байгаа ажээ.
М.Урин