Марафон гүйлтийн төрлөөр дэлхийн тавцанд Монголын нэрийг өргөж яваа тамирчин Б.Сэр-Од өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгаас Гавьяат тамирчин цолоо гардан авлаа.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2011 оны сүүлээр, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойгоор Гавьяат тамирчин цолоор шагнасан юм. Харин тамирчин Б.Сэр-Од Японд жил бүрийн сүүлээр болдог “Хофү Ёмиүри” марафонд оролцож түрүүлсний зэрэгцээ Бээжинд сар гаруй хугацаанд бэлтгэл хийж байгаад өчигдөр орой эх орондоо иржээ.
Ийнхүү гадаадад бэлтгэл хийж байгаад цолоо гардаж авч амжаагүй гавьяат Б.Сэр-Од өнөөдөр гавьяатын тэмдгээр энгэрээ мялаалаа.
Японы уралдаан аваргаа хамгаалсан бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Д.ОЮУН