“Ирцэнд орчихоод буцаж гардгаа болих хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

“Ирцэнд орчихоод буцаж гардгаа болих хэрэгтэй”

Эрхэм гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа тогтож сууж чадахгүй болсноос сүүлийн хоёр өдөр ирцийн асуудал хөндөхөөс аргагүйд хүргэж байна. Сая л гэхэд чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр санал хураах болоход гишүүдийн ирц бүрдэхгүй, зовоож, нэлээд цаг алдав. Тэр байтугай өчигдөрхөн гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж, лут лут үг хэлээд сууж байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр харин өөрөө хуралдаанаа тасалж оджээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлснээр бол өчигдөр хуралдаанаа тасалсан гишүүдийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан магнайлсан байна. Тэрбээр уг нь чуулганы нэгдсэн хуралдаанаа тэр чигээр нь пялчихаагүй аж. Ирцэндээ орчихоод танхимаас буцаж гаран чуулгандаа суугаагүй. Харин ингэж хуралдааныг халтуурдаж буй гишүүдийг нэгбүрчлэн бүртгэж  байгаа учраас өчигдрийн тухайд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 1.40 цаг хуралдаанаа тасалсан гэдэг мэдээлэл хар дансанд бүртгэгдсэн байна. Тиймээс УИХ-ын дарга гишүүдэд хандан чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхитэй сууж, хуулийн хэлэлцүүлэгт оролцохыг санууллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж