Замын цагдаа нарын суу алдар бадраг

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Замын цагдаа нарын суу алдар бадраг

Замын цагдаагийн газарт ажлын төлөө төр­чихсөн жин­хэнэ мундагууд ажилладаг юм. Тэд Улаан­баатар хотын унаатай иргэ­дийн төлөө өглөө­нөөс орой хүртэл ажилладаг. Зу­ны аагим халуунд цардмал зам дээр зогсож машин зохи­цуулна. Өвлийн тэсгим хүйтэнд хөлдүү газар хэдэн ца­гаар зогсож машин зохицуулна. Замын цаг­даагийн ажлыг хэр баргийн хүн хийж чадахгүй. Харин танилтай, татаастай хүн л хийнэ. Ер нь замын цагдаагийн ажил буянтай хүнд л олдох ховорхон алба даа. Энэ ажлыг хийж байгаа цагдаа нар бол өнгөрсөн на­сандаа сайн үйлс бүтээж бур­ханд тоогдсон хү­мүүс байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг. Сүү­лийн үед тэдний ажил улам гоё болоод байх шиг. Тэд хөлдүү зам дээр зогсож жолооч нарыг торгодог байсан бол хэд хоногийн өмнөөс боль­сон гэнэ шүү. Хар шилтэй ду­лаахан машиндаа эн­гийн хув­цастай суучихаад ма­шин­даа суу­рилуулуулсан камераар ма­ши­ны хөдөлгөөн бүрийг бич­дэг болсон байна. Тэгээд дүрэм зөрчсөн жолоочийг бичлэгээр нь хөөж бариад торгочихдог болжээ. Зун бол замын хажуугийн моддын сүүдэрт анаж сууж байгаад дүрэм зөрч­сөн жолооч нарыг торгох нь ээ дээ. Угтаа бол Замын цаг­даагийн газар бол хууль са­хиулах байгууллага. Хууль дүрэм хэрэгжүүлэх үүрэгтэй л газар. Зам дээр зогсож за­мын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх учиртай л хүмүүс. Гэтэл одоо болохоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалалгүйгээр шууд нуугдчихаж байгаа юм. Урьдчи­лан сэргийлэх энэ тэр бол байхгүй болсон. Ингээд дүрэм зөрчсөн жо­лооч нарыг толгой дараалан торгож байгаа нь шударга явдал мөнөөсөө мөн. Ер нь бол хууль зөрчихөөс нь өмнө таслан зогсоох биш зөрч­сөн хойно нь тас хяргах л бодлогыг баримтлаад байгаа нь зөв санагдаад байна. Гэх­­дээ энэ бодлого нь цагдаа­гийн байгууллагын хэв журам сахиулах албанд л бит­гий нэвтрээсэй. Хэр­вээ энэ туршлагыг хэв жур­мын цагдаа нар ажилдаа нэвт­рүүлчихвэл хүн алах гээд хутга барьчихсан явж байгаа хүнийг баривчлалгүй орхино. Тэгээд гэмт этгээдийг хүн алчихсан хойно нь “Одоо болсон. Чи хууль зөрчлөө” гээд бариад авах юм биз дээ. Замын цагдаагийнханы туршлага эрүүл мэндийн сал­барт нэвтэрвэл урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэхээр ирсэн иргэнийг эмч үзэлгүй явуулчихна. Тэгээд нөгөө ир­­гэ­ний бие улам муудаад үхэх гээд эмнэлэг дээр ирсэн хойно нь “Өө чи өвдчихөж, одоо найд­лагагүй” гэж хэлээд гэр рүү нь явуулна гэсэн санаа болж хувираад байна.

Б.Энхмөнх


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж