талаар өнөөдөр 12.00 цагт MN хэвлэлийн төвд хэвлэлийн бага хурал болох
ажээ. Баянхонгор аймгийн иргэн Л.Дэнсмаа Улсын Дээд шүүхэд өргөдөл
гаргаж хүүгээ бусдад зодуулж эрүүл мэндээрээ хохирсон атлаа хилс
хэргээр шийтгүүлэх болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Болсон
явдал гэвэл Баянхонгор аймгийн харьяат иргэн Төрбат нь 2011оны
дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Мөнх-Эрдэнэ, түүний хамаатан
Соронзонгомбо нарт бүлэглэн зодуулж тархиндаа хүнд гэмтэл авч улмаар
гавлын ясанд цууралт үүсч, баруун нүдний ухархайн дээд хана ташуу
шугаман хэлбэрийн хугаралтай, хамрын хянга яс баруун талдаа зөрсөн
хугаралтай, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд доод уруулын цус
хуралт, нүдэнд цус харвалт, уруулын дотор салстад язарсан, нүүрний
зөөлөн эдийн няцралт шарх гэмтэл, аван эрүүл мэндээрээ хохирсон ажээ.
Тэрбээр
2011оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн цагдаагийн
хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргасан. Энэ хэргийг тус цагдаагийн
хэлтсийн мөрдөн байцаагч Д. Батцэнгэл шалгаж прокурорт шилжүүлсэн байна.
Энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч
Д.Батцэнгэл шалгахдаа, хэргийн газар дүн шинжилгээ хийгээгүй, үнэн
зөвийг тогтоогоогүй нэг талыг барин ажиллаж, хилс хэрэгт унагажээ.
Сэжигтэн Мөнх-Эрдэнийн ойрын төрөл садны хүмүүсээс үгсэн хуйвалдсан
гэрчийн мэдүүлэг авч, Мөнх-Эрдэнийн буруутай үйлдлийг нуун дарагдуулсан
гэж хохирогчийн ар гэрийнхэн үзэж байгаа аж.
“Миний хүүд учирсан
гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд давтан Улсын Шүүхийн
Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шалгуулах шаардлагатай , хавтаст хэргийг
илгээсэн гэж хэлсэн. Тухайн үед Мөнх-Эрдэнэтэй хамт яв, чи очоод яаж ч
мэднэ гэж хэлж ч байсан. Үнэн хэрэгтээ хавтаст хэргийг явуулаагүй байсан
бөгөөд тухайн үед удаа дараа хүсэлт гаргахад хавтаст хэрэг байхгүй тул
ажиллагаа хийгдэхгүй гэж хэлдэг байсан. Илтэд нэг талыг барин ажиллаж
байсан тул Өмгөөлөгчдийн холбооноос Ч. Ням гэдэг өмгөөлөгчөөр
өмгөөлүүлсэн бөгөөд түүний заавраар Улсын мөрдөн байцаах газарт өгөдөл
гаргасан. Үүний дараа буцан очиход мөрдөн байцаагч Батцэнгэл нь яасан
дээгүүр доогуур явдаг хэл амтай новш вэ чамд үзүүлээд өгнөө гэх мэтээр
занал хийлж дарамталж чамд үүсгэсэн 99,1 зүйчлэлийг 181,2 болгосон шүү
гэж хэлсэн. 2011оны долдугаар сарын 4-ний өдөр мөрдөн байцаагч Батцэнгэл
дуудан хэргийг прокурорт шилжүүлсэн, чамайг 181,3зүйл ангиар яллах
болсон гэж мэдэгдсэн. Баянхонгор аймгийн прокурор Мөнх-Эрдэнэ хэргийг
ажлын 5 хоногт шүүхэд шилжүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтыг хянаж үзэхийг
хүссэн өргөдлийг хүлээн аваагүй. Баянхонгор аймгийн прокурор Мөнх-Эрдэнэ
уг хэрэгт үнэн зөв хяналт тавиагүй, гадны нөлөөнд автсан, хувийн
сонирхолоор шийдвэр гаргасан. Мөн Баянхонгор аймгийн шүүх хэргийн үнэн
зөвийг олж хараагүй. Хохирогчийн ар гэрийнхэн хүүгээ бусдад зодуулахыг
нүдээр хараад , ухаан балартсан хүүгийнхээ цусыг гойжуулаад түргэний
эмнэлэгт хүргээд сууж байхдаа биднийг хамгаалах төр байгаа гэсэн
итгэлтэй байсан. Гэтэл бүлэглэн зодсон танхайчуудыг өөгшүүлэн бага ял
өгөн, заримыг нь хэргээс мултлан нуун дарагдуулж, хохирсон хүнийг
шийтгэж ял оногдуулж хуулийг завшуулж байгаад хуулийн байгууллагуудад
маш их гомдож байна. Ардчилсан нийгэмд хүмүүнлэгийн ёсоор амьдрах ёстой
гэж итгэн гомдлоо гаргасан нь миний хүүгийн ялтан болох үндэс боллоо.
Миний
хүү бусдад зодуулж хэвтэрт ороод эмнэлэгт хэвтэхэд өдөрт хоёр удаа
эргэж очдог байсан, одоо шоронд суугаад долоо хоногт хоёр удаа эргэлт
оруулдаг. Эрүүл биетэй , саруул ухаантай байсан хүү минь өдрөөс өдөрт
хувирч, эрүүл мэнд нь муудаад байна, өнөөдөр ээжийнхээ хийж очсон хоолыг
авахаа больсон. Миний хүү шудрага бус үйлдлийн эсрэг алтан амиараа
дэнчин тавиан 2011оны арванхоёрдугаар сарын 28-наас өлсгөлөн зарлаад
сууж байна. Энэ өдрөө танай байгууллагад хандан гаргасан өргөдлийг
Баянхонгор аймгийн прокурорын байгууллага дамжуулаагүй, өөрсдөө шийдвэр
гаргаж миний хүүд хариу өгсөн байна.
Өнөөдөр бид хохирсон ч ,
бусад итгэлээр дүүрэн ард олныг хохирохгүй байхыг хүсч байна. Хүүгий
минь амьдралд арилашгүй хар тамга дарж, эрүүл мэндийг нь хохироож, урам
зоригийг нь мохоож, аз жаргалыг нь хулгайлсан , гадны нөлөөнд автсан,
төрийн нэрийн дор хууль завшуулагчдыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ
хэргийг үнэн зөвөөр шийдэж, дахин шалгаж өгнө үү” гэсэн өргөдлийг
хохирогчийн ар гэрийнхэн Улсын дээд шүүхэд хандан өргөдөл гаргажээ.