Японы өнцөг булан бүрээс бийрээ барин ирсэн мянга мянган хүн Токио хотод цугларав. Шинэ жилийн баяр бүрээр болдог уран бичлэгийн уралдаанд оролцохоор тэд яаран ирсэн байна. Энэ жил 4- 85 насны хүмүүс энэ уралдаанд оролцлоо.
Жил жилд япончууд энэхүү тэмцээнийг зорин ирж, шинэ оны хүсэл мөрөөдөл, аз жаргалын ерөөл зэргээ бэлгэдэн бичдэг заншилтай. Харин өнөө жил ирж буй луу жилийг урин залсан ерөөлийн үгсийг зохион байгуулагчид бичүүлжээ. Тэмцээний ялагчдыг энэ сарын 22-нд зарлана.