”S&I”-ын С.Бат-Отгонд 12 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

”S&I”-ын С.Бат-Отгонд 12 жилийн ял оноожээ

Шведэд гарсан хүн амины хэрэгт холбогдоод буй Монгол Улсын иргэн С.Бат-Отгонд Стокгольм хотын шүүхээс 12 жилийн хорих ял оноосон тухай тус улсын “Aftonblandet” сонины вэбсайтад өчигдөр мэдээлжээ. Стокгольм хотын баруун хэсэгт орших Хессельби дүүрэгт 2011 оны долдугаар сарын 11-нд 18 настай араб залууг хутгалж, амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан "S&I" хамтлагийн дуучин С.Бат-Отгоныг шүүх хурлын тов хэд хэдэн удаа хойшилсны эцэст арванхоёрдугаар сарын 19-нд болсон юм. Шүүх хурлын шийдвэр нэгдүгээр сарын 8-нд гарах тухай Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлж байсан юм.

Тэгвэл, Шведийн сонинд 18 настай Ребер Шариф гэгч араб залууг хөнөөсөн хэргээр Монголын хип хоп дуучин, 29 настай залууд 11 жилийн хорих ял оноосон хэмээн мэдээлжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж