Үндэсний төв номын санд өнөөдөр өрхийн орлого, зарлагын бүртгэл, тайлан тооцооны сургалт болох юм байна. Тус сургалтад хамрагдсанаар өсөх өрх программын инсталлыг төлбөргүйгээр авах боломжтойгоос гадна, программыг ойлгож авах, асууж тодруулах, санал бодлоо солилцох, бүх төрлийн мэдээлэл авахаас гадна орлого, зарлагаа зөв зохистой зарцуулах зэрэг ач холбогдолтой юм байна. Түүнчлэн энэхүү сургалтад сонирхсон хүн бүр хамрагдах боломжтой аж. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар иргэд эдийн засгийн талаархи мэдээлэлтэй болохын зэрэгцээ хүн бүр өөрийн өрхийн төсвийг зөв зүйтэй захиран зарцуулахад чиглэж байгаа ажээ.
Э.Пагма
Эх сурвалж: www.mminfo.mn