”Tiger” ялагчдаа тодруулахад цөөн хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

”Tiger” ялагчдаа тодруулахад цөөн хоног үлдлээ


Tiger брэндийн Лондон, Парис,  Нью Йорк хотууд руу аялах ялагчдаа

тодруулахад хэдхэн хоног үлдлээ

Дэлхийн брэнд Tiger-аас шинэ оны босгон дээр Монголын хэрэглэгчиддээ зориулан зарласан “Шидэт мөсөн ертөнцөөр аялж, шинэ оныг мартагдашгүй өнгөрүүлье” хөтөлбөр өндөрлөхөд хэдхэн хоног үлдлээ. Tiger брэндээс Сэнтрал Тауэр-ийн урд талбайд мөсөөр өөрийн амжилтын түүхийг харуулан Лондон, Парис, Нью Иорк хотуудыг мөсөөр урлаж сүндэрлүүлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд залуучууд эдгээр хотуудад зочлон зургаа авахуулаад www.facebook.com/TigerMongolia хуудсанд оруулж, like цуглуулж байгаа юм. Одоогийн байдлаар хамгийн олондоо 173 Like цуглуулсан зураг уралдааныг тэргүүлж байгаа бөгөөд дараагийн оролцогчид тун цөөн тооны саналын зөрүүтэйгээр шил даран хөөж байгаа юм.

Уралдаанд зураг хүлээн авах хугацаа 1-р сарын 16-ны өдрийн 14.00 цагт дуусах бөгөөд нийт 3 азтан 2012 оны анхны азтангууд болон Лондон, Парис, Нью Иорк хотууд руу дэлхийн брэнд Tiger-тай хамт шидэт аялалд гарах болно.

Уралдаанд оролцож амжаагүй залуучууд амжиж оролцоод, зургаа явуулахыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/TigerMongolia сайтаас авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж