МАН бага хурал хийх үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

МАН бага хурал хийх үү?

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаар болсноо мэдэгдсэнээр АН-ын ажил хөнгөрч, МАН-ын амьсгаа дээшлэв. МАН-ынхан АН-ын ҮЗХ-ны хурлын шийдвэрийг хүлээнгээ ээлжит бус бага хурлын бэлтгэлийг базааж суларч үлдэх зургаан сайд, долоон дэд сайдын суудалд нэр дэвшүүлэх судалгааг эхлүүлэхээр болсон дуулдана.

Ажлаа арай хөнгөвчлөх гэвэл Бага хурлын эрхийг МАН-ын удирдах зөвлөлд түр шилжүүлж, удирдах зөвлөлийн хүрээнд нэр дэвшигчдээ тодруулах ажлыг ч хийж болзошгүй гэсэн яриа Төрийн ордонд дуулдаж эхэллээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж