Алтайчууд “Атга будаа” аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Алтайчууд “Атга будаа” аянд нэгдлээ

Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос “Атга будаа” нэртэй хүмүүнлэгийн аяныг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Тус аян нь хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлст татан оролцуулах, багаас нь хүнлэг энэрэнгүй болгон төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд 18 сум, хоёр тосгоны сургууль, аж ахуйн нэгж оролцсон өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болжээ. Хүн бүр сэтгэлээрээ оролцсон энэ аянд хүмүүс өөрсдийнхөө бололцоогоор будаа цуглуулан сум тосгоны Улаан загалмайн анхан шатны хороодоор дамжуулан амьдралын боломж муу хүмүүст олгосон байна. Аяны хүрээнд нийт гурван тонн будаа цуглуулсан байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж