Трэзеге шинэ багтайгаа анхны бэлтгэлээ хийв

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Трэзеге шинэ багтайгаа анхны бэлтгэлээ хийв

Хоёр долоо хоногийн өмнө “Ривер Плейт” багтай гурван жилийн гэрээ байгуулсан Франц довтлогч Давид Трэзеге шинэ багтайгаа анхны бэлтгэлээ хийлээ. Түүнийг Аргентины доод лиг рүү унасан багийг эргэн дээд лигт гаргаж ирнэ гэж олон хүн найдаж байна. Францын шигшээ багт болон “Ювентус”, “Монако” зэрэг багуудад тоглож явсан довтлогч Давид Трэзеге Аргентины лигийн түүхэн багийг эргэн топ төвшинд аваачиж чадна гэдэгтээ итгэлтэй буйгаа өөрөө ч илэрхийлсэн байна. Трэзегегийн аав нь Аргентин хүн учраас тэрбээр аавынхаа зөвлөснөөр энэ багт ирж, амжилт үзүүлэхээр иржээ. Тэрбээр хүүхэд байхдаа Аргентины “Атлетико Платенс” багт тоглож байсан бөгөөд аавынхаа төрсөн оронд дахин тоглох саналаас татгалзаж чадаагүй гэжээ. Трэзеге энэ тухайгаа “Би энд, Риверт амьдарч байгаа нь юутай ч харьцуулшгүй. Би багадаа төрж өссөн газраа дахин ирсэндээ таатай байна. Миний аав намайг энд ирэхэд чухал нөлөө үзүүлсэн. Мэдээж бидний зорилго “Ривер Плейт”-ийг эргээд дээд лигт нь оруулах явдал” хэмээсэн байна.

Хэдийгээр “Ривер Плейт” Аргентины хоёрдугаар дивизонд тоглож байгаа ч энэ нь Трэзегед шинэ орчин биш юм. Өмнө нь тэрбээр 2006 онд “Ювентус”-ыг хээл хахуулийн хэрэгт орж, Сери Б-д багаа унахад нь доод лигт тоглож байсан билээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж