“Жолоочийн даатгалын хууль төрийн дээрэм мөн үү”

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

“Жолоочийн даатгалын хууль төрийн дээрэм мөн үү”

Монгол Улсын УИХ-аас баталсан Жолоочийн даатгалын тухай хууль энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа. Заавал даатгуулах тухай энэ хуулийг эсэргүүцэж, “төрийн дээрэм” хэмээн нэрлэх болсон. Тэгвэл энэ талаар “Жолоочийн даатгалын тухай хууль төрийн дээрэм мөн үү” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр 11.00 цагт Хэвлэлийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Хэвлэлийн хүрээлэн, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо, даатгалын компаниуд хамтран зохион байгуулах тус арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Даатгалын газрын дарга С.Ганболд, тус газрын хянан шалгагч Ц.Алтантуул, Б.Хүрэлбаатар, Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч П.Ганзориг болон бусад даатгалын компанийн захирлууд оролцох юм байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж