Богд Зонховын их дүйцэн билигт сайн өдөр Булган хан уулын өвөрт дэхь Галданзуу хийдийг сэргээн засварлаж ашиглалтад өглөө. Монгол Улсын түүх соёлын дурсгалт газарт байдаг олон зуун жилийн түүхтэй уг хийдийг сэргээн засварлах, бурхан багшийг бүтээх энэхүү ариун гэгээлэг үйлсийг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж сүсэгтэн олны хандиваар цогцлууллаа. Хийдийн дотор 4.5 метр өндөртэй бурхан багшийг хоёр шавийнх нь хамт байрлуулж шүншиглэв. Энэхүү соёлын арга хэмжээнд долдугаар Зая гэгээн, Бурханч лам Пүрэвбат нарын зэрэг хуваргууд ном хурж, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Алтанхуяг, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Жамц, С.Даваадорж, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Т.Мөнгөнцоож нарын зэрэг олон сүсэгтэн оролцлоо. Орой нь Булган хан ууланд түмэн зул өргөж долоон бурхнаа тахив.
А.Зул