Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох асуудлыг аймгийн ИТХ-ын долдугаар хуралдаанаар хэлэлцэж, энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хориглох тухай тогтоолыг баталжээ. Ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө болон батлагдсанаас хойш манай аймгийн нутаг дэвсгэрт нийт 287 тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газраас олгогдсон байдаг байна. Энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 11,5 хувийг эзэлдэг ажээ.
“Хэнтийн мэдээ” сонин