Хэнтий аймагт өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр хоёр сая 287 мянган мал тоолуулж, Галшар, Дархан, Жаргалтхаан, Батноров, Баян-Овоо сумд малаа таван төрөл дээр нь өсгөсөн үзүүлэлттэй байна. Мөн бэлчээрийг усжуулах ажлыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй 33 уст цэгийг 17 суманд гаргаж, аж ахуйн нэгжүүд есөн гүн өрмийн худаг ашиглалтад оруулснаар нийт 170 мянган га бэлчээрийн талбай шинээр усжуулжээ. Түүнчлэн тус аймаг үр тариа 7839,5 га-д тариалж, 7839,5 тн ургац, төмс 455 га-д тариалж 4800 тн, хүнсний ногоо 205 га-д тариалж 2685,5 тн тус тус хураан авчээ.
Д.Одонтунгалаг