Японы павилион поп урлаг, уламжлал хоёрыг хослуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Японы павилион поп урлаг, уламжлал хоёрыг хослуулна

Японы павилион поп урлаг, уламжлал хоёрыг хослуулна
Маргааш Хятадын Шанхай хотод нээгдэх “Дэлхийн экспо-2010”-д оролцох Японы компаниудын байрлах павилион Японы поп урлаг, уламжлалт соёл хоёрыг хослуулах болно гэж зохион байгуулагчид мэдээлж байна. Японы аж үйлдвэрийн павилионыг хувийн хэвшлийн байгууллагууд Шанхайн удирдлагуудтай хамтран байгуулсан. 18 харьцах 10 метр хэмжээтэй том дэлгэцэн дээр Японы охидын АКВ48 хамтлагын тоглолтыг үзүүлэх бөгөөд мөн Японы байгалийг дөрвөн улирлаар харуулсан зураглалууд гарах болно.
“Дэлхийн экспо-2010” нь тавдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын 31-нийг хүртэл ажиллах бөгөөд “Илүү сайхан хот-Илүү сайхан амьдрал” уриан дор явагдах болно.  Дэлхийн бүх улс уг экспод оролцохоор уригдсан бөгөөд уг экспог 70 орчим сая хүн үзэж сонирхох болно гэж тооцоолж байна. Манай News.MN агентлагийн сурвалжлагч уг экспог сурвалжлахаар Шанхай хотыг зориод байгаа бөгөөд удахгүй газар дээрээс нь мэдээллүүдийг дамжуулах болно.

Т.БАДРАХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж