“Киви” хамтлагийн бүсгүйчүүд өнгөрсөн 2011 онд дорвитой уран бүтээл хийгээгүй. Гэхдээ хамтлагийн ахлагч Укагийн хувьд амжилт арвин нэгэн жилийг үдэв. Анхны бие даасан цомгийн ажлаа эхлүүлж, дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцах болж, “Mongolian Music Video Awards”-ын тайзнаа танго бүжсэн гээд л багагүй шуугианыг дэгдээж амжсан. Харин 2012 онд “Киви” ба Укагийн жил байх гэнэ. Хамтлагийн бүсгүйчүүдийн хэлж буйгаар тэд энэ онд багтаж “Киви and Uka” хэмээх бие даасан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Мэдээж Ука бие даасан уран бүтээлээ үзэгчдэд толилуулна. Харин “Киви” хамтлагийн хувьд энэ сараас эхлээд хамтлагийн шинэ уран бүтээлийн ажилдаа шаргуу орсон гэнэ лээ.
М.Урин