Ерөнхийлөгч нар хорт хавдар туссан уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч нар хорт хавдар туссан уу?

Антонио Васкес Альба (Antonio Vazquez Alba) буюу Мексикийн агуу шидтэн нэрээр алдартай нэгэн ирж буй онд Өмнөд Америкийн хоёр орны ерөнхийлөгч хорт хавдраар өвчилнө гэж мэргэлжээ.

Сүүлийн үед Бразили (өнөөгийн ба өмнөх), Парагвай, Венесуэлийн ерөнхийлөгч нараас хорт хавдар илэрсэн бөгөөд энэ лхагва гаригт Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер бамбайн хорт хавдрын мэс засалд оржээ. “Энэ жилд өмнө нь хар хэл аманд орон өвчилсан ерөнхийлөгч нарын хамт өөр хоёр ерөнхийлөгч хорд хавдраар өвчилнө” гэж хэлээд Өмнөд Америкийн орнуудын удирдагч нар хар домын эсрэг засал хийлгэх ёстой гэсэн байна.

Орон нутгийн хэвлэлд бичсэнээр Перугийн ерөнхийлөгч Ольянта Умала удахгүй бүрэн хэмжээний шинжилгээ хийлгэхээр болжээ. Мексикийн мэргэний хэлсэн үг бүр нь таараад байдаггүй. Тэрээр 2008 онд Бритни Спирсийг үхнэ гэж хэлж байжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж