Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны ерөнхийлөгч С.Ганбаатар “South Gobi Sands” компани ажилчдаа үндэслэлгүй халсан асуудал болон Оюу Толгойн асуудлаар 11.00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Канадын хөрөнгө оруулалттай “South Gobi Sands буву “Өмнийн говийн элс” нэртэй уул уурхайн компани 49 ажилтнаа нэгэн зэрэг халсан асуудалд ороод байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус компанийн ажилчид хууль бусаар ажлаас халсан удирдлагаа шүүхэд өгөхөөр болоод байгаа аж.
С.Отгон