“Huawei” АНУ-ын шахалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

“Huawei” АНУ-ын шахалтад оржээ

Ираны бизнесийн хамтрагч Хятадын харилцаа холбооны компани “Huawei” АНУ-ын шахалтад ороод байна. Америкийн хууль сахиулагчид “Huawei” Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригийг зөрчсөн гэж Төрийн департаментад хандсан гэнэ. “Huawei”  дээрх мэдэгдлийг үндэслэлгүй гэж няцааж байгаа юм байна. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж тус улсын эсрэг хоригоо чангатгаж байгаа бөгөөд үүнд Ирантай бизнесийн холбоотой гадаад дотоодын компаниуд өртөж эхэлжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын “Huawei” компани Ираны улс төрийн хурцадмал байдал намжтал тус улстай байгуулсан бизнесийн харилцааг түр зогсоох болсноо мэдэгдсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж