Дуучин Женнифер Лопез ихрүүдийнхээ аав Марк Антонигоос салаад удаагүй байж бүжгийн хамтлагийн бүжигчин залуутай учир ургуулж эхэлсэн нь хуучин нөхрийг нь галзууруулах шахсан билээ. Зул сарын баяраар Женнифер Лопез Хавайд шинэхэн амрагтайгаа амарч буй гэрэл зураг хэвлэлээр тарсны дараа Марк Антони түүнтэй Латин Америкийн авьяастан тодруулах шоунд хамтран ажиллахаас татгалзсан юм. Марк Антони саяхнаас Венесуэлийн нэгэн загвар өмсөгч бүсгүйтэй дотносч, хамт авахуулсан зургаа “Facebook”-т тавьжээ. Марк Антони шинэ дурлалаа олноос нуухыг хүсэхгүй байгаа бололтой. Тэд мөн “Twitter”-ээр “Бидний шүтэн бишрэгч болон жиргээчид та бүхэн аз жаргалтай хосуудын нэг @MarcAnthony and @Shadelima !!!!!" биднийг ирэх он жилүүдэд дэмжээрэй” гэж уриалсан гэнэ.
Хүссэнээ хий J.Lo, би ч бас!
Н.Энх