Хан-Уул дүүргийн II хороонд үлгэр жишээ “Нэг цонхны үйлчилгээ”-ний заалыг хүлээн авах ёслол өнөөдөр 10.00 цагт болно. “Нэг цонхны үйлчилгээ” нээгдсэнээр хорооны төрийн албан хаагчид нэг дороос иргэдэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа аж. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн удирдлагууд болон Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл оролцох юм байна.