
Дэлхийн аль ч улсын кодлогчдод нээлттэй уг тэмцээн нь оролцогчдийг бие биенийх нь эсрэг 5 үетэй программын өрсөлдөөнд оруулах юм байна. Эхний үе нь энэ сарын 20-нд эхлэх ба даалгавар гүйцэтгэх хугацаа 72 цаг байх аж. Дараагийн гурван үе нь мөн онлайнаар явагдах бөгөөд эцэст нь үлдсэн 25 өрсөлдөгч гуравдугаар сард Калифорниа мужид байрлах Facebook-ийн удирдах байгууллага руу ирж,эцсийн үедээ өрсөлдөх байна. Ялагч нь 5000 долларын мөнгөн шагнал авах гэнэ. Өнгөрсөн жилийн тэмцээнд 12 мянга гаруй программчид өрсөлдснөөс Google-ийн ажилтан Петр Метричев хэмээх Орос улсын иргэн ялсан байна.
Т.Мөнхсайхан