цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Халх голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 17-19 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
7-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 9-нд зарим газраар, 10-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.