Сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал өнөөдөр болно

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийн шүүх хурал  өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14.00 цагт болно. Түүнд эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар бусдыг гүтгэсэн хэрэгт буруутгаж   байгаа. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаа, түүний өмгөөлөгч Ц.Монгол, нэхэмжлэгч Мон-Уран-ын захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчид оролцоно. Өчигдөр уг асуудлаар Монголын сэтгүүлчдийн эвлэл, Глоб интернэшл ТББ, Хүйсийн тэгш эрхийн төвөөс мэдээлэл хийж, өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгчээс татгалзахаа мэдэгдсэн. Учир нь Д.Болормааг гэм буруугүй хэмээн цагаатгасан Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нийслэлийн шүүхээс буруу гэж үзсэнийг  эсэргүүцэж байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж