“Гриззлис” хоёр сар Рандольфгүй тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

“Гриззлис” хоёр сар Рандольфгүй тоглоно

Ажил хаялтын улмаас NBA-ын энэ улирлын тоглолтууд хожуу эхэлсэн билээ. Ингэхдээ эхлэх үгүй нь тодорхойгүй байсан учраас тоглогчид бэлтгэлгүй шахуу шууд тоглолтод оролцсон. Энэ нь бэртэл гэмтлийн тоог асар их болгох гол шалтгаан болж байна. Өнгөрсөн жил плей-оффт тэсрэлт хийсэн Зак Рандольф Монголын цагаар даваа гаригийн өглөө “Оклахома Сити Тандер”-ийн эсрэг тоглох үеэр өвдгөө гэмтээж, талбайг орхисон. Улмаар тоглолтод буцаж ирээгүй. Ингээд түүний бэртэл хийсэн шинжилгээний хариу гарч, эмч нар доод тал нь хоёр сарын хугацаанд талбайд гарах боломжгүй гэж үзжээ. Уг нь “Мемфис” Закийн амжилтад тулгуурлаж, өрнөд бүсийн аваргын төлөө хүртэл өрсөлдсөн. Харамсалтай нь 66 тоглолттой богино улиралд тэд Закгүйгээр урагшлах шаардлагатай боллоо. Рандольфийн хувьд бэртэл гэмтэл авсан улиралдаа амжилт нь төдийлөн сайнгүй байдаг нь туулж өнгөрүүлсэн карьер нь харуулна. Энэ улиралд 14,8 оноо, 7,5 самбараас бөмбөг авалт дунджилж байсан Закийн эзгүй үед хүчний довтлогчийн байрлалд туслалцаа авах зорилгоор “Мемфис Гриззлис” Маррис Спейтсыг солилцоо хийн авч, хариуд нь Завьер Хенриг өгчээ. Гэхдээ энэ солилцоонд “Хорнетс” гуравдагч этгээдээр оролцсон байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж