УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 17.50 цагт өндөрлөв. Хуралдааны төгсгөлд Д.Оюунхорол нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл , С.Эрдэнэ нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч маргааш болгон хойшлуулснаар хуралдаан өндөрлөсөн юм.
Д.ОЮУН