Тансаг зэрэглэлийн авто машин үйлдвэрлэгч “Bentley” компанийн худалдаа 2011 онд 37 хувиар өсч, дэлхийн эдийн засгийн хямралаас өмнөх үеийн төвшинд хүрчээ. Тус компани өнгөрсөн онд доод тал нь 208,000 ам.долларын үнэтэй 7003 ширхэг автомашин худалджээ. АНУ “Bentley”-ийн хамгийн том зах зээл бөгөөд 2011 онд тус улсад 2,021 автомашин худалдаалагдсан байна. Харин “Bentley”-ийн хоёр дахь том зах зээл Хятадад 1,839 автомашин худалдаалагдсан нь өмнөх оноос даруй хоёр дахин нэмэгджээ. Тус компани энэ онд амжилтаа цааш үргэлжлүүлж шинэ загварын “Continental V8 model” автомашинаар олон хэрэглэгчдийг татаж чадна гэдэгтэй итгэлтэй байгаа гэнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд “Bentley” 1,059 ширхэг автомашин худалдаалжээ.
“Volkswagen Group”-ийн эзэмшдэг “Bentley”-ийн үйлдвэрт 2,700 гаруй ажилтан ажилладаг байна.
Н.Энх