Lady Gaga-ийн бас нэг шуугиан

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Lady Gaga-ийн бас нэг шуугиан

Хачин зан үйлдлээрээ нэртэй дуучин Lady Gaga-тай холбоотой нэгэн шуугиант мэдээ хамгийн тэвчээртэй шүтэн бишрэгчдийг нь ч алмайруулж орхисон гэнэ. “Bad Romance” дуугаар алдаршсан дуучин саяхан Лондоны нэгэн зочид буудалд буухдаа усны онгоцыг цусаар дүүргэсэн байсан гэдэг шуугиан дэгджээ. Тэр бүү хэл интернэтээр этгээд дуучин сүнсээ харын хүчнээс хамгаалах Сатаны аймшигтай ёслол үйлдсэн гэх цуу яриа хүртэл дэгдсэн байна. Зочид буудлын үйлчлэгч дуучныг явсны дараа өрөөг цэвэрлэхээр ороод харсан зүйлдээ цочирдсон аж. Түүнийг ороход угаалгын өрөөний онгоц цус шиг улаан болсон байсан гэнэ. Гэвч угаалгын өрөөний онгоцонд байсан шингэн улаан зүйл үнэхээр цус байсан эсэхийг тогтоогоогүй байгаа юм. Дуучин Lady Gaga-г цустай онгоцонд хэвтэж, шашны нууц ёслол үйлдсэн гэдэгт зочид буудлын үйлчлэгч итгэлтэй байгаа гэнэ. “Truthquake” хэмээх вэбсайтад үйлчлэгч мэдэгдэхдээ дээрх явдал өнгөрсөн зун болсон гэж баталжээ. Харин дуучны үл итгэгч шүтэн бишрэгчид усны онгоцонд байсан зүйл цус биш, ямар нэгэн будаг оруулагч шингэн гэж үзэж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж