Аргентины ерөнхийлөгчийн хагалгаа амжилттай болов

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Аргентины ерөнхийлөгчийн хагалгаа амжилттай болов

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнерийн лхагва гаригт хийлгэсэн бамбай булчирхайн хорт хавдрын хагалгаа нь амжилттай болсон хэмээн түүний төлөөлөгч мэдэгдлээ. Гурван цаг хагас үргэлжилсэн хагалгааны үеэр ямар нэгэн хүндрэл гараагүй байна. Түүнийг хагалгаанд ороход олон зуун дэмжигчид эмнэлгийн гадаа нааштай хариу хүлээцгээн цуглараад байсан юм. Зарим хүмүүс нь түүнийг бүрэн эдгэрэн эмнэлгээс гартал нь хүлээх аж.

Иргэн Энжел Кифо “Бид түүнийг бүрэн эдгэрээд гарч ирэх хүртэл нь хүлээх болно. Гарч ирэхэд нь мэндийг нь мэдэхийг хүсч байна” хэмээжээ. Мөн эмч нар хагалгааны үеэр түүний хавдраас дээж авсан бөгөөд хорт хавдар тархсан эсэхийг үргэлжлүүлэн судлах гэнэ. Одоогоос 10 гаруй өдрийн дараа уг шинжилгээний хариу гарах аж.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж