БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд тээвэрлэлтийн үнээ нэмэгдүүлэх болсон. Тэр дундаа нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх чингэлэг бүрийн тээврийн хөлсийг нэмэх болсон тул манай улс ч төмөр замын тээвэрлэлтийн үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд орж байгаа тухай Монголын Үндэсний тээвэр зуучлагчдын холбооноос мэдээлсэн.
Энэ талаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа "Тээвэрлэлтийн үнэ нэмэх асуудал байхгүй бөгөөд БНХАУ дотоодын тээвэрлэлтийн үнээ өсгөсөн нь үнэн. Харин манай улс түүнээс шалтгаалан тээвэрлэлтийн үнээ нэмэхгүй" хэмээсэн байна.
"Улс төрийн тойм" сонин