Монголбанк валютын интервенц хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Монголбанк валютын интервенц хийлээ

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 05-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 84.35 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк нийт захиалгын 78.7 хувь буюу 66.35 сая ам.долларыг 1414.00 төгрөгийн хаалтын ханшаар худалдлаа.

Валютын дуудлага худалдааны тухай

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг. Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд ирүүлсэн банкуудын санал болон Монголбанкны оролцооны хэмжээг зарлаж байгаа нь дээрх эцсийн зорилгод сөргөөр нөлөөлж байгаа тул 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн банкуудын санал болон Монголбанкны оролцооны хэмжээг зарлахыг зогсоосон. Харин гадаад валютын дуудлага худалдаагаар худалдсан, худалдан авсан хаалтын ханшийг Монголбанк цаашид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Монголбанк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж