Европын холбоо, Олон улсын валютын сангаас Грекийг Евро бүсээс гаргаж магадгүй тухай сануулжээ.
Грек улс хоёр удаа томоохон хэмжээний зээл аваад байгаа. Харин түүнийгээ үр дүнтэй ашиглаж чадахгүй бол Евро бүсээс гарах цаг хаяанд ирсэн гэх агуулгатай мэдээллийг Европын холбооны удирдлагаас удаа дараа гаргасаар байгаа юм.
Грекийн Ерөнхий сайд Лукас Папдэмос төсвийн зардлаа их хэмжээгээр танаж, бүтцийн шинэчлэл хийх санал гаргаад байгаа билээ.
"Улс төрийн тойм" сонин