Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 20 дугаар тойргийн хүрээнд “Эвертон” клуб “Гудисон Парк” цэнгэлдэхдээ “Болтон Вандерерс”-ыг хүлээн авсан тоглолтын хоёрдугаар хагасын 63 дахь минут хүртэл багуудын аль аль нь гоол оруулаагүй байсан ч “Эвертон”-ы хаалгач Тим Ховард нэгэн гайхалтай гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан байна. Хамгаалагчийн хойш татсан бөмбөгийн шууд л өрсөлдөгчийнхөө хаалгыг чиглүүлэн цохиосон бөгөөд “Болтон”-ы хаалгыг манаж байсан Адам Богдан хичнээн хичээгээд ч бөмбөгт хүрч чадалгүй хаалгандаа гоол алджээ. Энэ үйл явдал Премьер лигийн түүхэнд гуравхан удаа тохиож байсан бөгөөд Америкийн шигшээ багийн хаалгач Тим Ховард Примьер лигийн түүхэнд гоол оруулсан дөрөв дэх хаалгачаар тодорсон байна. Харамсалтай нь, энэ гоолоос хойш “Болтон”-ы Давид Нгог, Гэри Кэхилл нар гоол оруулснаар 2:1 харьцаатай зочид ялалт байгуулсан байна.
Score Studio