Хойд мексикийн Тамаулипас мужын шоронд хоригдлуудын хооронд зодоон болж, 31 хоригдол амиа алдан 13 хоригдол гэмтжээ.
Эх сурвалжын мэдэгдсэнээр хэсэг этгээдүүд тэднийг орохыг хориглосон бүс рүү дайран орж тэр хэсэгт хоригдож байсан хоригдлуудтай зодоон үүсгэсэн аж. Гар хийцийн хутга, бороохойгоор зэвсгэлсэн зодооныг тусгайн усан цэргүүд зогсоожээ.
“Тамаулипас муж нь хар тамхи наймаалагчдын хөлд автсан бөгөөд өрсөлдөгч бүлэглэлүүдийн хоорондын мөнхийн дайны талбар болоод байна” хэмээн тус мужын удирдлагууд хэлсэн байна. Зодоонд оролцсон хоригдлууд өрсөлдөгч бүлгүүд болох Гулф болон Зета нарын гишүүд байсан хэмээн таамаглаж байгаа боловч шоронгын захиргаа үүнийг нотлоогүй байгаа юм.
Т.Мөнхсайхан