Оны эхний өдөр хуучин оноо үдэж, шинэ жилээ хамтаараа угтдаг рок, попынхны шинэ жил халуун дулаан уур амьсгалтай, өнөр өтгөн болжээ. Хамгийн гайхалтай нь тэр бүр эхнэрээ ил гаргаад байдаггүй эрхмүүд шинэ жилийн баяртаа үзэсгэлэнт гэргий нараа хөтлөн ирсэн нь энэ үдшийг улам өнгөлөг болгосон байв.
“Баянгол” ресторанд болсон шинэ жилийн баярт “Камертон” хамтлагийн дуучин Эба саяхан амаржсан эхнэртэйгээ хамт ирсэн бол Төрийн соёрхолт Д.Болд мөн л үзэсгэлэнтэй эхнэрээрээ гоёжээ.
Харин энэ үдшийн хамгийн супер зочид нь “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших нарын найз бүсгүйчүүд байлаа. Рок, попынхон ч тэр бүр олон хараагүй авьяаслаг хөгжимчдийн сонголтыг INET.mn сайтын гэрэл зурагчид хальсандаа буулгажээ.
Гэрэл зургийг: www.inet.mn сайт.