Федерер 19 дэх дараалсан ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Федерер 19 дэх дараалсан ялалтаа авлаа

Талбайн теннисний Катарын нээлттэй тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд боллоо. Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэтэй Швейцарийн Рожер Федерер Словенийн Грега Землятай таарч тоглосон байна. Швейцарь залуу энэ өдрийн тоглолтод ердөө нэг цагийн хугацаа зарцуулж, дэлхийн чансааны 116 дугаарт эрэмбэлэгдсэн Словенийн Грега Земляг 6-2, 6-3 харьцаатай хоёр сет дараалан төвөггүй буулгаж авснаар 2012 оны Катарын нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарчээ. Рожер Федерер дараагийн шатанд Италийн Андреас Зеппитэй тоглоно. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан тэрбээр “ATP World Tour”-ын цуврал тэмцээнүүдэд одоогийн байдлаар 19 тоглолт дараалан ялж, Америкийн нээлттэй тэмцээнээс хойш ялагдаагүй цувралаа үргэлжлүүлсэн байна.

Дэлхийн чансааны №16 Францын Гаэль Монфис Германы Бенжамин Бекерийг 7-5, 4-6, 7-5 аар ялсан байна. Герман теннисчинг хоёр цаг, 30 минут үргэлжилсэн хүнд тулааны эцэст буулган авсан юм. Монфис 2005 оны энэ тэмцээний шигшээ тоглолтонд Федерерт ялагдаж байсан билээ. Гаэль Монфис дараагийн шатанд Сербийн Виктор Тройцкитой тоглоно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж