Ц.Сэдванчиг ховор металлын асуудлаар асуулга тавив

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Ц.Сэдванчиг ховор металлын асуудлаар асуулга тавив

УИХ-ын
гишүүн Ц.Сэдванчиг ховор металл, элементийн хайгуул,  олборлолт,
ашиглалтын талаар Ерөнхий сайд С.Батболдод хандан асуулга тавьсан байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд өндөр технологийн салбарууд эрчимтэй
хөгжихийн хэрээр ховор металл, элементийн эрэлт өсч, үнэ цэнэ нь улам
бүр нэмэгдэх болжээ. Түүнийг дагаад гадаадын зарим орноос эдгээр ашигт
малтмалыг импортлох, хамтран ашиглах талаар өөрсдийн сонирхолоо манай
талд илэрхийлэх болсон аж. Тиймээс Монгол Улсын төр ховор металл,
элементийг хэрхэн ашиглах талаар ямар бодлого барьж ажиллаж буйд хариулт
авахыг хүсэж, дээрх асуулгыг тавьжээ. Асуулгад Ховор металл, 
элементийн хайгуул,  олборлолт, ашиглалт, тусгай зөвшөөрөл олгох, үнэ
тогтоох  зэрэг асуудлыг төрийн ямар байгууллага эрхлэн гүйцэтгэж байгаа.
Ховор металл,  элементийн судалгаа,  шинжилгээний ажил хэрхэн хийгдэж
ирсэн, ямар түвшинд байгаа, цаашид ямар зорилтын хүрээнд үргэлжлэн
хийгдэх. Дээрх судалгаа, шинжилгээний үр дүнд одоогийн байдлаар манай
улсад ховор металл,  элементийн хэдий хэмжээний нөөцтэй гэж урьдчилан
дүгнэгдсэн, томоохон нөөцтэй ямар орд,  илэрцүүд байгаа, тэдгээр нь
Монгол орны аль хэсэгт оршдог. Мөн одоогийн байдлаар дотоод, гадаадын
хэдэн компани албан ёсоор ховор металл, элементийн нарийвчилсан
хайгуулыг ямар ордод хийж байгаа,  түүний үр дүн,  олборлолт хийж байгаа
бол хэдий хэмжээний бүтээгдэхүүнийг жилд гаргадаг, хааш нь
бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Ховор металл,  элементийн хайгуул,  ашиглалт,
борлуулалт, тухайлсан татварынталаарх асуудлыг ямар хууль тогтоомжийн
хүрээнд шийдвэрлэж байгаа, эрх зүйн орчин нь хир бүрдсэн. Түүнчлэн ховор
металл,  элементийг хэрхэн олборлох, ашиглах, үйлдвэрлэх зэрэг
асуудлаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,  төрийн тусгай
бодлого гаргах талаар одоо ямар ажил, төслүүд,  хаана хийгдэж байгаа, 
түүний явц байдлын талаар тодорхой хариулт өгөхийг хүсчээ. Асуулгын
хариуг хуульд заасан хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
сонсгохыг мөн хүссэн байна.

Г.Дарь
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж